
-Аргын тооллын 8 сарын 29. Баасан (Сугар) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 6, цагаан морь, мэнгэ 7 улаан, суудал мод, эрхтний тэргүүн-15 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:39.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, тангараг тавих, сайн үйлийг эхлэх, мод таслах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, гадагш өгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, улайны үйл, хиншүү хярвас гаргах, улаан идээ авах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.