-Аргын тооллын 9 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2025)



2025 оны 9 сар.
Намрын эхэн хөх бич (бага) сар, 5 шар мэнгэ, ус суудал.
-Аргын тооллын 9 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, харагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал шороо, хонгорцог-17 од, идэр барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:10-19:33.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, эхэлж ном сонсох, хурим хийх,
бэрийн үйл, гуйлга гуйх, нууц зөвлөгөөн, нялхасыг гаргах, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, эд, мал худалдан авах, эд юм өгөх, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, мал агтлах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ