-Аргын тооллын 9 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 10, хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, онгоц-18 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:11-19:31.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин луу, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг. Харин бич, тахиа жилтнээ сөрөг гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, буян номын үйл, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, өвчтөнд очих, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, цэрэг хөдөлгөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, газар хөндөх, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, замд гарах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, нохой тэжээх, мал гаргах, хүүр түлэх, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ