-Аргын тооллын 9 сарын 5. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 4. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, улаан хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, элдэв тэнгэртэн-20 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:14-19:27.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хүүхэд үрчлэн авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, багш шавь барилдах, амраг садан бололцох, эд, мал худалдан авах, тангараг үүсгэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, дайсан номхтгох, улаан идээ авах, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 9 сарын 5. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал уул, яруу эгшигт-21 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:25.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг. Харин бар, туулай жилтнээ сөрөг гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ