Аргын тооллын 11 сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 16, шарагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:44-17:26.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, равнайлах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, газар хөндөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд гарах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ