
Монгол Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлын хэсгээс өнөөдөр
/2026.04.30/ “ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Э.Болормаа оролцож ойн тухай хуулийн шинэчлэл нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, шийдвэр гаргагчид болон ойн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн агуулга, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.