Хугацаат цэргийн албаа хаасан хилчин дайчдыг угтан авлаа

May be an image of text

Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж Ховд аймгаас 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж халагдсан хилчин дайчдыг угтаж авах үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.01/ аймгийн төв талбайд боллоо.  

May be an image of text

Хилчин дайчдыг угтан авах ёслолд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар хилчин дайчдын аав, ээж, ар гэрийнхэн нь оролцов.

May be an image of one or more people and text

Энэ үеэр албаа нэр төртэй хааж бусдыгаа манлайлсан нэр бүхий зарим дайчдыг шагнаж урамшууллаа.

May be an image of text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

Ээж аавын хүү байсан залуус өнөөдөр "Эх орны хүү" боллоо. Өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн албаа нэр төртэй хаасанд баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

May be an image of text

Алба хаагчид нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл дроны нисгэгч”, “Хилчин”, “Шалган нэвтрүүлэх алба”, “Жолооч” зэрэг мэргэжлүүдээр сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмшиж, хувь хүний ур чадвараа дээшлүүлсэн байна.

20 албан хаагч Хил хамгаалах байгууллагад үргэлжлүүлэн албаа хаахаар үлдсэн нь бахархалтай.

May be an image of text

May be an image of text that says

May be an image of text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ