
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү холбогдох албаны төлөөллийн хамтаар Волейболын Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ж.Уранчимэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Ж.Уранчимэг нь Эрдэнэбүрэн сумын харьяат.
Түүний хувьд:
Волейболын спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан шилдэг дасгалжуулагчдын нэг юм. Волейболын дасгалжуулагчаар 38 жил ажилласан. Энэ хугацаанд 3000 гаруй шавь бэлтгэснээс Олон улсын хэмжээний мастер-3, Спортын мастер-120, дэд мастер-250, I II зэрэгтэй 1000 гаруй тамирчид төрөн гарсан байна.
Мөн Монгол улсын "ЛИГ"-т 20 гаруй тамирчин бэлтгэсэн ба 2025 онд есөн шавь нь "ЛИГ"-т тоглож байна.

Гавьяат дасгалжуулагч Ж.Уранчимэгийн хувьд 14 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэж улс, бүсийн олон тэмцээнд амжилт гаргаж байсан ба Ховд аймгийн волейболын түүхэнд медаль хүртсэн
"анхны эмэгтэй" .

Одоо Говь-алтай аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байна.

