Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралд Ардчилсан намаас сонгогдсон тэргүүлэгчид оролцоогүй байна.

Аймгийн ИТХ-ын  2016 оны Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал: -2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны байнгын дэгийг хэлэлцэн баталсан байна.
-2016 оны 10 сард явагдах орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн Сонгуулийн  хороог 9 хүнийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
-Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 13 хүний материалтай танилцан, дэмжиж баталжээ.
-Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг дахин хэлэлцэж, дараагийн Хуралдаанд оруулахаар хойшлуулсан байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаанд М.Ганзориг, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар хүрэлцэн ирж 63,6 хувийн ирцтэй хуралджээ. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл,материалаа 11 тэргүүлэгчиддээ хүргүүлсэн боловч Ардчилсан намаас сонгогдсон 4 тэргүүлэгч хуралдаа ирж оролцоогүй байна. Одоогоор хуралдаа оролцоогүй нь тодорхойгүй байгаа бөгөөд цаашид ийм байдлаар хандвал цөөнх болсон Ардчилсан намын эрх баригчдын ажилд тавих хяналт нь суларч , орон нутгийн бодлогод сөрөг хүчнийхээ дуу хоолой дутагдах нээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ