-Аргын тооллын 8 сарын 22. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Аргын тооллын 8 сарын 22. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 19. дэлгэрүүлэгч-26 од, улаан хулгана, рашааны барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-20:52.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн ерөөлт. Гэвч луу жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Даллага авах, эм найруулах, лус тахих, хурим хийх, гэр байшин барих, барилгыг ашиглалтанд оруулах, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном сонсох, замд гарах, дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ