-Аргын тооллын 8 сарын 24. Лхагва(Буд) гараг / 2016

-Аргын тооллын 8 сарын 24. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын 22. гоё хүүхэн-1 од, шар бар, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-20:48.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн барилдлага нь муу болой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, эд юм бүтээх, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, тосгоны суурь тавих, бурхан шүтээн, гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном заалгах, худаг малтах, лам болох, үр цацах, замд гарах, үхэгсдийн үйлд муу.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ