Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх зэрэг үйлд сайн.

-Аргын тооллын 8 сарын 28. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 26. өглөгт охин-6 од, хар морь, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-20:40.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүний үс засуулахад амгалан жаргалантай болох сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээртэй.
-Бар, морь, нохой, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, эм найруулах, ном сургах, лам болох, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ