" Эрүүл мэндийн солилцоо 2016 хөтөлбөр Ховд аймгийн БОЭТ-д хэрэгжиж байна

Монгол Улсын Эрүүл Мэндийн Солилцооны Хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ ,АНУ-ын The Lending Hope Foundation олон улсын байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Эрүүл Мэндийн Солилцооны Хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ нь иргэдэд  мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийн солилцоо хийх, ажлын байранд сургалт зохион байгуулан ажиллах зорилгоор АНУ-аас анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд тус  аймагт 5 хоногийн хугацаатай ажиллаж байна аа.  АНУ-ын мэргэжилтнүүдийн баг хамт олон иргэд, зорилтот бүлгийнхэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийж, лекц унших болон бусад хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулна. Ийм  байдлаар  2 улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд харилцан мэдлэг, чадвараа хуваалцах боломжууд нээгдэж байгаа юм аа.Дан ганц эрүүл мэндийн салбарт биш орон нутгийн удирдлагуудтай уулзаж цаашдаа боловсрол нийгмийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцох юм. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ