Жаргалант сумын ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр  байгуулагдсан Жаргалант сумын ИТХ-ын  хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдаанд Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, Жаргалант сумын ЗДТГ-ын ажилчин албан хаагч нар оролцжээ. Хүндэтгэлийн хуралдаанд ИТХ-ын дарга, Сумын дарга нар илтгэл тавьж өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа дүгнэн ярилцаж, хамтран ажилласан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажилтан албан хаагч нийт ард иргэддээ талархал дэвшүүллээ. Жаргалант сумын ИТХ-аас өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж ажил хэрэг болгосон бөгөөд үүнд газрын зөрчил маргаан буурсан, газар олголтын асуудлыг эмх цэгцтэй шийддэг болсон, хотын мал бүхий иргэд, малын захыг хотын төвөөс гаргасан, шинээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хотын төвд хатуу хучилттай зам, явган хүний болон дугуйн зам зэргийг тавьсан, хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж хотын өнгө үзэмжийг сайжруулсан зэрэг олон бүтээн байгуулалтыг хйисэнийг онцлон тэмдэглэлээ. Үүнээс гадна Жаргалант сумын ажлын байранд засвар хйиж ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулснаас гадна  иргэний танхимтай болж иргэдэд илүү нээлттэй ил тод үйлчилдэг болсон  зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ