Мялзан төст өвчний голомтот газруудад 44 пост ажиллаж байна.

Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсаны улмаас   малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн засаг даргын захирамжаар  аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар мөн сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа бөгөөд  Мялзан төст өвчний голомтод газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна.  Харин Аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд  6 пост ажиллуулж  хяналт тавьж ажиллаж байгаа юм. 
 Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож байсан бол одоо аргал, өвс хадлан ногоо зэргийг ч оруулахыг хоригложээ. Бог малын Мялзан төст  гэх өвчин нь  Ховд аймагт анх удаагаа гарч байгаа бөгөөд  хэрхэн ямар замаар халдварладаг талаар тодорхой мэдээлэлгүй учраас  аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын зүгээс гаргасан шйидвэр, зөвлөмж оновчтой эсэхэд Зооноз Өвчин судлалын төвийн мэргэжилтэн Мөнхтөмөр  эргэлзэж байгаагаа хэллээ.  Ард иргэдийн өдөр тумын амьдралын чухал хэрэгцээ болсон аргал түлш, жимс ногоо зэргийг нэвтрүүлэхгүй байх асуудлыг эргэн харахгүй бол төр  иргэдийн дунд үл ойлголцол үүсэж, постонд ажиллаж буй алба хаагчдийн ачаалал нэмэгдэж болзошгүйг албаны хүн яриандаа онцолж байна.  Ямартай ч нөхцөл байдалтай уялдуулан гаргасан төр захиргааны байгууллагын шийдвэрийг  дагаж мөрдөх шаардалагатайг иргэд мартах учиргүй юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ