Ховд аймгийн Арван Улиас хоршоо 12 нэр төрлийн улаан лоолийг тариалж орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулжээ.

Олон ястны өлгий болсон алс баруун хязгаар Ховд аймаг газар тариалан эрхэлж ирсэн эртний сайхан уламжлалтай. Өнөөдөр ч энэ уламжлал үеэс үед уламжлагдаж байгаа бөгөөд төмс хүнсний ногоо, тэр дундаа, амтат гуа, амтат тарвасаараа алдартай. Тэгвэл Ховдын бренд болсон бас нэгэн жимсийг Ховд аймгийн нэгэн хөдөлмөрч, ногоочин тариалж, орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулсан байна.45 жилийнхээ амьдрал, хөдөлмөрийг  Хөдөө аж ахуй тэр дундаа  газар тариалангийн салбарт зориулж яваа Арван улиас Хоршооны дарга Н. Булгаа   ийнхүү  тэнгэр аав, газар ээжийнхээ өгөөж буяныг хүртсээр явна.Аав ээжээсээ өвлөн авсан энэ талбайдаа  Булгаа гуай  өөрийн дүү нарынхаа хамтаар жилийн жилд  тариалалтаа хийж өөрийн аймаг төдийгүй зэргэлдээх аймаг, УБ хотын хэрэглэгчдийг жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоогоороо ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд  40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарьж ургуулан,  арвин их ургац хураан авчээ. Тэрээр жилээс жилд  тарьж ургуулж буй төмс хүнсний ногооныхоо нэр төрөл, сортыг олшруулсаар сүүлийн 10 жилийн хугацаанд  зөвхөн улаан лооль л гэхэд 12 нэр төрлөөр нь тарьж ургуулан орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулсан байна. Ховд аймгийн хэмжээнд 800 гаруй тариалан эрхлэгчид байдаг гэсэн судалгаа бий. Тэд бүгд төмс хүнснйи ногоо тариалдагч цөөхөн хэдэн ногоочид өөр өөрийн гэсэн давуу тал, хөдөлмөрлөх ур чадвараа харуулсан онцлог бүхий шинэ сортын жимс ногоог тарьж ургуулан туршдаг, басхүү үр шимийг нь хүртсээр байна. Тэдний нэг нь Арван улиас хоршооныы эзэн Булгаа юм. Улаан лоолийн олон сортийг тарьж ургуулан нутагшуулсан нь зөвхөн түүний  нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болоод зогсохгүй Ховд аймгийн брэнд болох учиртай. Н.Булгаа гуай  ердөө 2 хон га газар тариалалт хийдэг. Үүнийхээ 30 сотод нь олон нэр төрлийн улаан лооль тарьж ургуулан энэ жил л гэхэд 6-8 тн-ийг хурааж авсан байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ