-Аргын тооллын 10 сарын 8. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 8. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 7. суулга-19 од, харагчин гахай, идэр барилдлагатай өдөр. Хүйтэн шүүдэр-06:00.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-18:17.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад маш сайн. Гэвч хулгана, үхэр, гахай, могой жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Газар усны үйл, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, анд нөхөр бололцоход муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ