ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН "ЛЭНД МЕНЕЖЕР" ПРОГРАММ ХАНГАМЖ ХОВД АЙМАГТ НЭВТЭРЛЭЭ

 Энэ сарын 24 ний өдөр газрын кадастрын “Лэнд менежер” цахим программ хангамжийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлэх, сумдын газрын даамлуудад компьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт болжээ. 

Улсын хэмжээнд хэрэгжиж буй тус арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ГХБХБГ–ын дарга Э.Дөлбадрал нар болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх төслийг 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж, 21 аймгийн төвүүдийг бүрэн хамруулаад байгаа бөгөөд улсын хэмжээнд манай аймаг бүх сумдаа “Лэнд Менежер” цахим программд хамруулсан 5 дахь аймаг болж байгаа юм. 

“Лэнд менежер” программыг ашигласнаар иргэд газартай холбоотой лавлагааг цахимаар авахаас гадна өөрийнх нь гаргасан хүсэлт хаана хэн гэдэг мэргэжилтэн дээр байгааг харах боломж бүрдэж, газрын мэдээллийн нэгдсэн сан бий болж шат дараалсан үйл ажиллагаа, цаг, цаас хэмнэгдэж байгаагаараа давуу талтай юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ