-Аргын тооллын 11 сарын 1. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 1. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Өвлийн эхэн шарагчин гахай(их) сар, 2 хар мэнгэ, огторгуй суудалтай. 
-Билгийн тооллын шинийн 2. гар од-16 од, улаагчин гахай, түлэх барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-17:34.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Туулай, хонь, гахай, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ