Мөст сумын Баянхайрхан багийн малчин Г.Даваацэрэн “Алтан хурга”-ны эзэн боллоо

May be an image of arctic, road and text

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит, 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэн”-ээр Ховд аймгаас найман малчин тодорсон. Тэдний нэг бол Мөст сумын Баянхайрхан багийн малчин Г.Даваацэрэн, гэргий М.Наранцэцэг нар юм. 30 гаруй жил мал маллаж яваа тэдний хувьд мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөж 1400 орчим толгойд хүргэжээ. 

Өнгөрсөн жил 250 хониноос 250 хурга бойжуулсан амжилтаа үнэлүүлж “Алтан хурга”-ны эзэн боллоо. 

May be an image of one or more people and text

“Алтан төлийн эзэн”
-ээр шалгарсан малчдын шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2026.02.13/ хүндэтгэн гардуулж баяр хүргэв.

Өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн тэдний хувьд 2019 онд “Аймгийн аварга малчин” 2023 онд “Аймгийн хошой аварга малчин” болж байсан бол энэ жил ийнхүү “Алтан төл"-ийн эзэд болж байна. 

May be an image of one or more people and text

Энэхүү шагнал нь “Улсын аварга малчин” цолны босго шагнал хэмээн аймаг, сум, багийн удирдлагууд болон ах дүү, төрөл төрөгсөд нь бэлгэшээн баяр хүргэж амжилт хүслээ. Малчин Г.Даваацэрэнгийнх "Давстын унтай" гэх газар өнтэй сайхан өвөлжиж байна.

May be an image of one or more people, Bactrian camel and text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, Bactrian camel and text

May be an image of one or more people, Bactrian camel and text

May be an image of one or more people and Bactrian camel

May be an image of Bactrian camel, musk ox and arctic
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ