Мянгад сумын малчин Ц.Лхагвасүрэн "Аймгийн аварга малчин" боллоо

May be an image of one or more people and text

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс 65 нь “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэрэндоржийн Лхагвасүрэн, гэргий Цэнд-Аюушийн Энхжаргал нар юм.

Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар сумын удирдлагуудын хамт өчигдөр /2026.02.10/ аваргуудын шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ.

May be an image of text

Ц.Лхагвасүрэнгийнх Чацарганат багийн "Чацарганатын тохой" гэх газар нутаглаж байна.

Бага наснаасаа аав ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд суралцсан тэрбээр 1999 онд гэргий Ц.Энхжаргалтайгаа өрх тусгаарлан, 140-өөд толгой малтайгаар бие даан мал маллаж эхэлжээ. Хамтын хөдөлмөрийн үр дүнд таван төрөл дээр мал сүргээ өсгөж, өдгөө 800 гаруй толгой малтай болсон байна.

Аварга малчин Ц.Лхагвасүрэн мал сүргээ өвс, усны байдалд тохируулан отор нүүдэл хийн адгуулдаг бөгөөд бэлчээрийн даацад тохирсон малтай байх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, малын үүлдэр угсааг чанаржуулахад анхаардаг аж.

No photo description available.

Буянт малынхаа үр шимийг хүртэж буй хөдөлмөрч гэр бүлд ахан дүүс, нутгийн зон олон нь цуглаж, халуун баяр хүргэлээ. 

May be an image of horse


ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ