"Зүрх судас, мэдрэлийн эмч, мэргэжилтний баруун бүсийн анхдугаар зөвлөгөөн" Ховд аймагт боллоо

May be an image of one or more people and text

Аймгийн Эрүүл мэндийн газар, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн салбарын төлөөлөл оролцож мэдээлэл, туршлага солилцлоо. Мөн цаашдын зорилт, анхаарах асуудлаа зөвлөлдөв.

May be an image of text

Зөвлөгөөний нээлтэд: 

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа оролцож эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтоо танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд зүрх судас, мэдрэлийн гаралтай өвчлөлийн улмаас иргэд эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах тохиолдол багагүй гарч байгаа учраас алслагдсан бүс нутагт сүүлийн үеийн хүчин чадал бүхий оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтнийг сургахад анхаарч байгаа. 

May be an image of one or more people

Ингэснээр зөвхөн Ховд аймгийн төдийгүй бүс нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, салбарын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

May be an image of one or more people

"Зүрх судас, мэдрэлийн эмч, мэргэжилтний баруун бүсийн анхдугаар зөвлөгөөн"
-д оролцогчдод Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, Гавьяат эмч З.Лхагвасүрэн, Ж.Ариунаа зэрэг эмч, мэргэжилтнүүд мэдээлэл өгч сайн туршлага солилцов гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of one or more people and people studying
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ