Эрдэнэбүрэн сумын малчин Б.Энхбаяр “Аймгийн аварга малчин" боллоо

May be an image of one or more people and text

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Б.Энхбаяр, гэргий Ж.Ашка нар “Аймгийн аварга малчин өрх” хэмээх хүндтэй шагналын эзэд боллоо.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баяртогтох нар өнөөдөр (2026.02.11) гардуулан өгч, халуун баяр хүргэв. Мөн сум, багийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

May be an image of one or more people and text

Тус гэр бүл Цамбагарав хайрхны зүүн өвөр бэл, Баян-Өлгий аймгийн Баян нуур орчмоор нутаглан, 20 гаруй жилийн турш тасралтгүй мал маллаж, нутаг усандаа хүндлэгдэн ирсэн туршлагатай малчид юм. Анх 100 гаруй толгой малтай айл болж байсан бол өдгөө мал сүргийн тоо толгой нь 800 гаруйд хүрчээ. Тэмээнээс бусад дөрвөн төрөлд мал сүргээ өсгөж байна.

May be an image of one or more people and text

Энэ хавар 300 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ. Б.Энхбаяр 2021 онд “Сумын сайн малчин”-аар шалгарч байсан хөдөө аж ахуйн салбарт олон жил хөдөлмөрлөсөн зүтгэлээ үнэлүүлж буйдаа баяртай байлаа.

Аймгийн аварга малчин аавынхаа залгамж халаа болон хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж буй хөдөлмөрч гэр бүлд ахан дүүс, нутгийн зон олон нь цуглан, халуун баяр хүргэж, баярт мөчийг нь хуваалцлаа.

May be an image of one or more people and arctic

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ