Аж ахуйн нэгж, иргэддээ газар олгох эрхийг аймаг, сумын удирдлагад шилжүүллээ

May be an image of one or more people, dais and text

-Ээлтэй төрийн бодлого бол иргэн төвтэй, нээлттэй байх
-Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж, ил тод, шуурхай хүргэж, шат дамжлагыг багасгах үүднээс газрын харилцаатай холбоотой "ЧУХАЛ ЗОХИЦУУЛАЛТУУД"-ыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрлийг иргэд, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлт, өргөдөл бүрээр Засгийн газрын тогтоол гаргаж шийдвэрлэдэг байсныг цэгцэллээ.

Газар:

-ӨМЧЛҮҮЛЭХ,
-ЭЗЭМШҮҮЛЭХ 
-АШИГЛУУЛАХ асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэдэг байх, 
Газар зохион байгуулалтын тухайн жилийн ерөнхий төлөвлөлт, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн байдлыг Монгол Улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэдэг байхаар зохицууллаа. Ташрамд дуулгахад:

Энэ онд нийт 31,809 иргэндээ 3,117 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид орон нутгийн шат шатны удирдлагууд маань газартай холбоотой шийдвэр гаргахдаа хүнд сурталгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт санууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ