ХОВД АЙМАГ:Энэ сарын 12,13-нд уулархаг нутгаар, 16-нд зарим газраар ялимгүй цас орно.

May be an image of text

2026 оны 02-р сарын 09-нөөс 02-р сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:12,13-нд Уулархаг нутгаар, 16-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи:12,13,16-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур:11,12-нд нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6....-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэж  аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ