-Аргын тооллын 11 сарын 6. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 6. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 7. элдэв тэнгэртэн-20 од, хар луу, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:44-17:26.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Хулгана, бич, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, эм найруулах, эрдэм ном сургах, дээдэст бараалхах, буяны үйл, тооцоо хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Цэрэгт мордох, хануур төөнүүр хийлгэх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ