-Аргын тооллын 12 сарын 6. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 6. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 7. чөдөр-23 од, хар нохой, түлэх барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:00.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Газар усны үйл, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Бэрийн үйл, нүүдэл, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, анд нөхөр бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ