-Аргын тооллын 12 сарын 10. Бямба(Санчир) гараг / 2016

-Аргын тооллын 12 сарын 10. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 11. шийдэм-0 од, улаан бар, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-16:59.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Бар, морь, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Хурим, наадам хийх, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, бурхан шүтээн равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ