Ховд аймгийн 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар 2 өдрийн сургалтанд хамрагдаж байна.


"Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх арга зам" сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг орон нутагт сурталчилан хэрэгжүүлэх, нууц хадгалалт хамгаалалтын журмыг сахиулах, цэргийн тоо бүртгэлийг хөтлөх, дайчилгааны даалгаваржилт, улсын дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, биелүүлэх зэрэг үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой юм. Сургалтанд Ховд аймгийн 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдаж  байна. Сургалтын нээлтэнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа  А.Эрдэнэчулуун нар оролцлоо. Сургалтын үеэр батлан хамгаалах бодлогыг орон нутаг, ард иргэдэд сурталчилан таниулах, хэрэгжүүлэх ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан  ажилласан  Дарви сумын ЗДТГ-ын дарга н.Мөнхжаргалыг аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ