Ховд аймгийн ОБГ-ын даргаар Б.Алтанбадралт томилогдсон байна.



Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар Б.Алтанбадралтыг томилсон байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний албаны дарга,хурандаа Р.Бадамаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж,Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ Ховд аймгийн ОБГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээтэй танилцсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нартай уулзаж, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж санал солилцжээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди шинээр томилогдон ажлаа хүлээж аваад байгаа Аймгийн ОБГ-ын дарга Б.Алтанбадралтад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ