Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойг тохиолдуулан Галданбошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө.


Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ой 2017оны 01-р сарын 13-ны өдөр тохиож байна.






Тэртээ 1992 оны 01 сарын 13-нд Шинэ Үндсэн хуулиа батлаж байсан түүхэн өдрийг Монголчууд бид мартах учиргүй билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс эхлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан юм. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон 6 бүлэг 70 зүйлтэй батлалцаж байсан түүхтэй. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлсэн байдаг юм. Шинэ үндсэн хуулийг батлахад Ховд аймгаас тухайн үеийн Алтай сумын нэгдлийн дарга Д.Найдан, Булган сумын Засаг дарга Л.Чулуунбат, Буянт сумын ТАА-н дарга А.Чойжил, Дарви сумын "Сутайн хөгжил" нэгдлийн дарга Ц.Баахүү, Дөргөн сумаас аймгийн Засаг дарга асан С.Балсанжамц, Дуут сумын "Таван эрдэнэ" компаний захирал Ч.Батнасан, Зэрэг сумын Засаг дарга П.Төмөрөө, Манхан сумын "Баясгалант амьдрал" нэгдлийн дарга Ү.Цэдэнбал, Мянгад сумыг төлөөлж МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, Мөст сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, Мөнхайрхан сумын "Мөнхоргил" нэгдлийн дарга В.Цамба, Үенч сумаас Хилийн цэргийн дугаар  ангийн захирагч П.Даш, Ховд сумаас АДХГЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хавал, Чандмань сумаас нэгдлийн дарга Т.Санжаа, Эрдэнэбүрэн сумаас Аймгийн МАХН-ын хорооны дарга Д.Буяндэлгэр, иргэн Д.Баяндалай, Жаргалант сумаас ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Т.Батмөнх, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн их эмч асан Хүний гавьяат эмч Ж.Даваабал нарын 18 хүн оролцож байжээ.  


Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт  өдрийг  тохиолдуулан жил бүр Ховд аймгийн удирдлагууд Ойрадын их хаан Галданбошигт хаан, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын аймаг орон нутгийн удирдлагууд, Ардын Их Хурлын депутат Ц.Баттулга, алдартан гавьяатууд, ард иргэдийн төлөөлөл болсон 150 гаруй хүн оролцлоо.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ