Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор явагдсан " ын сайхан бичигтэн" улсын 20 дахь уралдаанд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11-ийн Б анги тэргүүн байранд шалгарчээ.


Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг угтан оюутан сурагчдын дунд зохион байгуулсан зарим тэмцээн, уралдааны шилдгүүдийн шагналыг түүхэн ойн Баярын хурлын үеэр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг "Монголын сайхан бичигтэн" улсын 20 дахь уралдаанд амжилттай оролцон, тэргүүн байранд шалгарсан  Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11-б ангийн хамт олонд "Өргөмжлөл" 200,000 төгрөг, бэлтгэсэн багш н.Цэцэгмааг гадаадад аялах эрхийн бичгээр шагнасан шагналыг гардуулан өглөө.  Мөн  Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг угтан  ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан Эссэ бичлэгийн уралдаан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "Үндсэн хууль миний эрх" сэдэвт  зохион бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож амжилт гаргасан сурагчдад  шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.ЕБС-ийн сурагчдын дунд явагдсан эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг Прогресс сургуулийн сурагч Г.Амаржаргал, дэд байрыг 3-р сургуулийн сурагч Э.Байгальмаа, гутгаар байрыг 1-р сургуулийн сурагч н.Баярцэцэг, тусгай байрыг 3-р сургуулийн сурагч Б.Гүндалай, Прогресс сургуулийн сурагч А.Айбек нар эзэлсэн бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд явагдсан зохион бичлэгийн уралдааны тэргүүн байрыг Б.Нямгэрэл, дэд байрыг А.Төгөлдөр, гутгаар байрыг Б.Мөнх-Эрдэнэ, тусгай байрыг Э.Хонгорзул, П.Пүрэвсүрэн нар эзэлсэн байна.
Үүний дараагаар 2017 оны 01-р сарын 01-нд мэндэлсэн энхрий бяцхан үрсэд хүндэтгэл үзүүлж тэдний аав ээжид МУ-ын ерөнхий сайдын болон ЗД-ын гарын бэлгийг гардуулан өгч эх орондоо ихийг хийж бүтээсэн иргэн болохыг хүсэн ерөөсөн юм. Баярын хурлын төгсгөлд 16 нас хүрч иргэний эрх үүргээ хүлээж байгаа нэр бүхий сурагчдын МУ-ын иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ