“Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газраас "САЙН ЖОЛООЧ"-ийг шалгарууллаа


Ховд аймгийн “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйг сурталчлан таниулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дунд төрөл бүрийн цэнгээнт болон хууль эрхийн талаар "АХА" тэмцээнийг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж хэвшсэн. Өнөөдөр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дунд "Сайн жолооч" теле нэвтрүүлгийг Л.Ууганбаяр захиралтай  "Жаргалант" телевизтэй хамтран зохион байгууллаа. Энэ үеэр замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэн, ямар нэгэн зөрчил гаргаагүй жолооч нарыг дагаж, хууль эрхийн 2 асуулт асуун, зөв хариулсан тохиолдолд дурсгалын зүйл олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. Энэ удаагийн азтанаар Жаргалант сумын иргэн н.Тогтох /45-10 ХОҮ прусс/, н.Цэцэгжаргал /07-15 ХОҮ/ нар шалгарлаа. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ