Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав


Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 28,29-ний өдөр Ховд аймагт ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Батбаяр, аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ц.Мөнзул нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн маршруттайгаар ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай уулзаж ярилцан аймгийн ИТХ-ын ажил байдалтай танилцаж, сайн туршлагаа солилцов. Мөн  Ховд аймгийн аймгийн Өв соёлын хүрээлэнгээр зочилж олон үндэстэн ястнуудын өв соёл, түүхтэй танилцлаа.

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ