-Аргын тооллын 2 сарын 12. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 12. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 17, цагаан морь, суудал мод, мэнгэ 4 ногоон, бага морь-10 од, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-18:09.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, сургуульд орох, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ