-Аргын тооллын 2 сарын 13. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 13. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 18, цагаагчин хонь, суудал хий, мэнгэ 3 хөх, харцага-11 од, үл зохилдохын барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-18:11.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), туулай(0540-0740), могой(0940-1140), бич(1540-1740), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл үйлдэх, хишиг даллага авах, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ