-Аргын тооллын 2 сарын 14. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 14. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 19, хар бич, суудал гал, мэнгэ 2 хар, тугчин-12 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:00-18:13.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), луу(0740-0940), могой(0940-1140), хонь(1340-1540), нохой(1940-2140) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрлийг олох, сайн ханьтай учрах маш сайн. Гэвч бар, могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Зөөлөн үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ