-Аргын тооллын 2 сарын 15. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 15. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 20, харагчин тахиа, суудал шороо, мэнгэ 1 цагаан, тэргүүн дагуул-13 од, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-18:14.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл, шинэ бүтээл гаргах, эрдмийн мөрд орох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, ажил эхлүүлэх, лам болох, гадагш өгөх, үр суулгах, замд явахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ