-Аргын тооллын 2 сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 21, хөх нохой, суудал төмөр, мэнгэ 9 улаан, салхины эх-14 од, хотол чуулганы барилдлагатай өдөр. Сарын цээр, тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-18:16.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
- Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ