-Аргын тооллын 2 сарын 17. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 17. Баасан (Сугар) гараг /2017/

-Билгийн тооллын 21, хөхөгчин гахай, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, салхины эх-14 од, үл тохирохын барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:55-18:17.
-Өдрийн сайн цаг: Үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ