УИХ-ын гишүүн О.Батнасан Булган суманд ажиллав.



УИХ-ын гишүүн О.Батнасан 2017 оны 02- сарын 16-19 хүртэл  Булган суманд ажиллалаа. Тэрээр Булган сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж УБ хот дахь нутгийн зөвлөлөөс малчиддаа хандивласан 22 сая төгрөгийн гардуулан өглөө. УИХ-ын гишүүн, "Торгон нутаг" клубын тэргүүн, "Минжит Булган" нутгийн зөвлөлийн дарга О.Батнасан санаачлан нутгийн малчид, ард иргэддээ туслах үүднээс хандивын аяныг  зохион байгуулсан бөгөөд аяны хүрээнд УБ хотод ажиллаж амьдарч буй Булганчууд нийтдээ 22,0 сая төгрөгийн мөнгөн хандив өргөж цас зудтай цаг агаарын хүнд нөхцөлд байгаа нутгийн малчид ард иргэддээ тусаллаа.  Хандивын энэхүү мөнгөн тусламжийг 200 малчин өрхөд тусламж болгон олгохоор болж байна. 


 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ