-Аргын тооллын 3 сарын 17. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 17. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 20, харагчин туулай, суудал хий, мэнгэ 7 улаан, эрхтний тэнгэрт-15 од, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-19:00.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад билгийн өдөр нь муу болой.
-Хонь, гахай, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Номын мөрд орох, эм найруулах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ