-Аргын тооллын 3 сарын 20. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 20. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 23, улаан морь, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, онгоц-18 од, рашааны барилдлагатай өдөр. Хаврын хугас-18:19.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-19:04.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад алдар төгс жаргалантай маш сайн. Гэвч хулгана, луу жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, садан бололцоход сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ өмсөх, эд юм өгөх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ