-Аргын тооллын 3 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 25, шарагчин тахиа, суудал уул, мэнгэ 1 цагаан, яруу эгшигт-21 од, үл тохирохын барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:49-19:09.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс авахад эд, буян олох маш сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, эрдэмд суралцах, ном хэвлэх, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, боол шүтүүлэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ