-Аргын тооллын 3 сарын 25. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 25. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 27, цагаагчин гахай, суудал хий, мэнгэ 8 цагаан, тооно-22 од, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-19:11.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй сайн. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Хонь, туулай, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, номын хурим, номын мөрд орох, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, анд бололцоход муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ