-Аргын тооллын 3 сарын 31. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 31. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, улаагчин могой, уул суудал, 2 хар мэнгэ, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-19:20.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс авахад баян, ноён болох сайн. Гэвч гахай, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Модны үйл, номын мөрд орох, хурим хийх, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мал гадагш гаргах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хэрүүл тэмцэлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ