Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 194 их эмч ажиллаж байна.



Тэртээх 1842 оны 3 дугаар сарын 30-ны өдөр доктор Крауфорд Лонг анх удаа мэс заслын хагалгааг унтуулгатай хийсэн бөгөөд Анагаахын шинжлэх ухаанд гаргасан энэхүү дэвшлийг түүхэнд мөнхлөх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгох санаачлагыг Америкийн эмч нарын холбооноос 1933 онд гаргажээ. Олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэж байх шийдвэрийг 1991 онд гаргаснаас хойш даруй 26 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүүтэй дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр ирсэн байна. Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөв хамтран Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нартаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нар оролцож эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын 73 байгууллагад нийтдээ  1106 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаагийн 194 их эмч байна. Үүний 39,4 хувь нь хөдөөгийн эрүүл мэндийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа юм. 












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ