“Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний стандарт болон чанарын удирдлага" сэдэвт сургалт зохион байгуулав.



“Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний стандарт болон чанарын удирдлага" сэдэвт сургалт өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд боллоо. Уг сургалтанд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцож тодорхой сэдвүүдээр мэдээлэл хийлээ. Уг сургалтанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, ХОХБТХ-ийн мэргэжилтэн С.Баярмаа, Стандарт хэмжилзүйн хэлтсийн ахлах шинжээч Х.Отгонбаяр, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Амгаланшоо, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхжагаа, Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн Ахлах дэслэгч Баяр-Эрдэнэ нар оролцов. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ