Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв зарим сумдад "Хачигт халдвар"-ын тандалт хийжээ



Ховд аймгийн Зоонозын өвчин  судлалын төв  Буянт,Алтай, Үенч, Булган сумын нутагт хийгдэх хачигт халдварын тандал шинжилгээ, шувууны ажиглалт судалгааны ажил хийжээ.
2017 оны байгууллагын календарьчилсан төлөвлөгөөний дагууд хачигт халдварын тандал судалгаа ба нүүдлийн болон усны шувууд, шувууны томуугийн танадал судалгаа хийх зорилгоор Иих Нууруудын Хотгорын төв хэсгийн өр, Алтайн өвөр говийн өр голомтод  ажилласан байна.




Судалгаанд хамрагдсан нийт 12 цэгт газарт цэгэн тооллогын болон маршрутаар судалгааг хийж гүйцэтгэсэн ба нийтдээ 10 багийн, 22 овгийн, 37 төрөлд хамрагдах 57 зүйл бүртгэгдсэн байна. Тэмдэглэгдсэн нийт шувуудыг статус орших хэлбэр, амьдрах орчны байдаар ангилан авч үзвэл: 
Нийт 57 зүйл шувуудаас 34 буюу 40 хувь нь нүүдлийн, 27 буюу 32 хувь нь өндөглөдөг, 2 буюу 2 хувь нь дайран өнгөрдөг 3 буюу 4 хувь нь статус тодорхойгүй зүйлүүд эзэлж байна.
Нийт  564, 8 малд хачиг хайгуул хийж 34, нийт 598 хачиг цуглуулан хачгийн зүйлийн бүрдлийг тодорхойлон, нас, хүйс, хооллолтын судалгааг хийн ЗӨСҮТ-ийн лабораторит шинжилгээнд хүргүүлээд байна.




Буянт сумын нутагт хамрагдах Их нуурын хотгор, Алтай Үенч Булган суманд хамрагдах Алтайн өвөр говьд 53170 га 6 сектор газар төлөвлөж, 62089 га 7 сектор газарт тандал судалгааны ажлыг хийж төлөвлөгөөт ажлыг 116,7 хувиар давуулан биелүүлжээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ