Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд 200 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна.


Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, сум, байгууллага, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.  




Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, албан байгууллагуудын дарга нар, ОНӨААТҮГ-ын дарга удирдлагууд, Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сумын төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нарын 200-аад албан тушаалтан оролцов.




Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар оролцлоо.















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ